• By iuuadmin
  • 2025-10-05
  • No Comments

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

ОУУБИС-ийн Номын сангаас 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 38 дахьудаагаа улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-ынөдрүүдийг тохиолдуулан “Номын баяр”-ыг сургууль дээрээ тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ажлын хүрээнд “Мэргэжлийн болон танин мэдэхүйн номын үзэсгэлэн” гаргаж, оюутнуудад доктор Н.Гантулгаар “Хүн төрөлхтөний соёлын түүхэнд нүүдэлчин монголчуудын оруулсан хувь нэмэр” сэдэвт лекц уншуулж, ном уншилтаар тэргүүлсэн оюутнуудыг урамшуулан, нийт хэрэглэгчдийн дунд “Азын сугалаа” явуулж, шинэ хэрэглэгч магиструудад номын сангийн үйлчилгээ, ашиглалтын талаар мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. 2024-2025 оны хичээлийн жилд номын сангаар хамгийн олон үйлчлүүлж, ном уншсан тоогоор бусдыгаа манлайлсан Компьютер, программ хангамжийн тэнхимийн 3 дугаар курсын оюутан М.Билгүүн, Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн 4 дүгээр курсын оюутан Б.Бадам, Б.Нарангарав нартаа дахин Талархал илэрхийлж, сурлагын өндөр амжиилт хүсье.