“DREAMS” уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ҮБХИС болон ШУТИС хамтран их, дээд сургуулийн номын сангийн удирдах ажилтнуудын дунд “Номын сангийн үйлчилгээний шинэчлэл, технологийн хөгжил” сэдэвт “DREAMS” уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр номын сангийн программ хангамж, техник хангамж, мэдээллийн аюулгүй байдал, номын сангийн үйлчилгээ болон түүнд тавигдах шаардлага, цахим номын сангийн үйлчилгээний өнөөгийн байдал, үйл ажиллагааны хөгжил, шинэчлэлийн асуудлуудыг хэлэлцэж, оролцогчид харилцан туршлага солилцлоо.
Мөн цаашид их, дээд сургуулиуд цахим номын санг хамтран ашиглах, нэгдсэн хайлтын систем, технологи нэвтрүүлэх, номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

