“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
ОУУБИС-ийн Номын сангаас энэ 2025 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас дэлхий нийтэд зарласан “Дэлхийн номын өдөр”-ийн 30 дахь удаагийн баярыг угтан их сургуулийнхаа 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хоёр сарын хугацаатай номын санг хөгжүүлэх, фонд бүрдүүлэлт, материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэгдсэн хэд хэдэн ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Дэлхийн номын өдөр”-ийг их сургуулийнхаа хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.Энэхүү тэмдэглэлт өдрийн баярын арга хэмжээг их сургуулийн ректор, доктор, профессор Кан Юу Ёль нээж сургамжит сайхан үгсээ хэлсэн ба Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Ким Кён Чол болон профессор, багш, оюутнууд оролцож, “Бидний бахархал” зохиогч-багш нарын уулзалтад уригдан оролцсон Инженер, дизайн, технологийн сургуулийн Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн профессор, доктор Ю.Намсрай, Сувилахуйн сургуулийн Сувилахуйн тэнхимийн дэд профессор, доктор, дэд профессор Ц.Оюундарь, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор М.Довууч нартай ном уншихын ач холбогдол, ном хэрхэн бүтдэг болох, “Ном бол ертөнцийг харах цонх мөн” талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн ба доктор, дэд профессор М.Довууч багш Номын сандаа өөрийн бүтээлийн дээжээс өргөн барилаа.
Арга хэмжээний төгсгөлд уулзалтад оролцсон багш нартаа хүндэтгэл үзүүлж, дэлхийн номын өдрийг угтан зохион байгуулсан ажил арга хэмжээнийхээ үр дүнг танилцуулж, манлайлан оролцсон бүрэлдэхүүн сургууль, тэнхим, багш нарыг шагнаж урамшуулан, Дурсгалын зураг авахуулав.
