"IUU 30" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ОУУБИС-ийн 30 жилийн ойн хүрээнд “IUU-30 ЖИЛ Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал”-ийг 2025-5-14 өдөр 3 салбар хуралдаантайгаар нийт 5 орны эрдэмтэн судлаачдын баг 50 гаруй илтгэлийг хэлэлцэн хуралдлаа. ОУ-ын эрдэм шинжилгээний хүрээнд Хүндэтгэлийн хуралдаан, Тогтвортой хөгжил 2050: ХИЙМЭЛ ОЮУН ба ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО сэдэвт хууль зүйн салбарын, Тогтвортой ирээдүйн төлөө сувилагч нарыг хүчирхэгжүүлэх нь: Манлайлал, Инновац ба Дэлхийн чиг хандлага сэдэвт сувилахуйн салбарын, Эдийн засаг, бизнесийн орчин үеийн тулгамдаж буй асуудал, чиг хандлага сэдэвт эдийн засаг, бизнесийн салбарын, Даяаршлын үеийн дэлхийн соёлын чиг хандлага ба Монгол гэр бүлийн соёл, ёс уламжлал сэдэвт гэр бүл, нийгмийн ажлын салбарын салбар хуралдааныг тус тус зохион байгуулж хуралдаанд нийт 300 гаруй судлаачид оролцлоо.









