ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
  • By iuuadmin
  • 2025-05-16
  • No Comments

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль БНСУ-ын төрийн өмчит Хууль тогтоомжийн хүрээлэнтэй 2025 оны 5-р сарын 12-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр, Хууль тогтоомжийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хан Ён Сү нар гарын үсэг зурсан бөгөөд талууд эрдэм шинжилгээ, судалгааны бүхий л чиглэлээр хамтран ажиллаад зогсохгүй зочин судлаач, оюутан дадлагажуулах хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Энэхүү арга хэмжээнд их сургуулийн Ректор Кан Юу Ёль, зөвлөх П.Үржинлхүндэв, Гадаад харилцааны албаны дарга, доктор Юн Жун Ху, Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн албаны дарга, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, магистр П.Анхмаа, ахлах багш, хууль зүйн доктор, дэд профессор Ц.Оюунаа, ахлах багш, магистр М.Болормаа нар оролцлоо.
Түүнчлэн БНСУ-ын төрийн өмчит Хууль тогтоомжийн хүрээлэнгийн хамт олонд Хууль зүйн сургуулийн Төгсөгчдийн холбооноос цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэн мөнгөн гэрэгэ бэлэглэснийг холбооны тэргүүн О.Энхбаяр гардуулан өглөө.