“Хувь хүний хөгжлийн сургалт” шинэ оюутнуудад амжилттай зохион байгуулагдлаа
2025 оны 9-р сарын 20, 27 болон 10-р сарын 4-ний өдрүүдэд Олон улсын Улаанбаатарын их сургуулийн А-501 танхимд шинэ элсэгчдэд зориулсан “Хувь хүний хөгжлийн сургалт” амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү сургалтад нийт 612 оюутан идэвхтэй оролцож, өөрийн үнэ цэнийг ойлгох, хувь хүний төлөвшилд анхаарах, бусдыг сонсож ойлгох болон багийн ажиллагаанд үр дүнтэй оролцох зэрэг чадварыг эзэмшлээ.
Сургалтын зорилго нь оюутан бүрийг их сургуулийн орчинд зөв хандлагатайгаар дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх урам зориг өгөхөд чиглэж байсан юм.

