Элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
  • By iuuadmin
  • 2025-10-14
  • No Comments

Элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 10-р сарын 10, 11, 13-ны өдрүүдэд Олон улсын Улаанбаатарын их сургуулийн спорт зааланд “Элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 13 тэнхимийн 1-р курсийн оюутнуудын нийт 28 баг (15 эрэгтэй, 13 эмэгтэй баг) оролцож, спортын ур чадвар, багийн зохион байгуулалт, хамтын ажиллагаагаа сорин өрсөлдлөө.
** Эрэгтэй багуудын дүн:
• 1-р байр: Бизнес удирдлагийн тэнхим
• 2-р байр: Дизайны тэнхим
• 3-р байр: Компьютер, мэдээллийн технологийн тэнхим
** Эмэгтэй багуудын дүн:
• 1-р байр: Сувилахуйн тэнхим
• 2-р байр: Солонгос хэлний боловсролын тэнхим
• 3-р байр: Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим
Энэхүү уламжлалт тэмцээний зорилго нь шинэ элсэгчдийн спортын авьяасыг нээж, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутны амьдралыг илүү идэвхтэй, эрч хүчтэй болгох явдал байв.