Зураач С.Мөнхбаатар Грект зохион байгуулагдсан олон улсын плэнерт амжилттай оролцлоо
  • By iuuadmin
  • 2025-10-18
  • No Comments

Зураач С.Мөнхбаатар Грект зохион байгуулагдсан олон улсын плэнерт амжилттай оролцлоо

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Дизайны тэнхимийн ахлах багш, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт, усан будгийн олон улсын мастер зураач, олон улсын шүүгч С.Мөнхбаатар 2025 оны 10-р сарын 7-17-ны өдрүүдэд Грекийн зүүн хойд хэсэгт орших Эгийн тэнгисийн эрэг дээрх, 1000 гаруй жилийн түүхтэй Атос уулын шашин, урлагийн түүхийн дурсгалт газруудаар зохион байгуулагдсан олон улсын плэнерт амжилттай оролцоод ирлээ.


Уг арга хэмжээг Болгарын усан будгийн холбоо зохион байгуулсан бөгөөд Грек, Болгар, Латви, Итали, Энэтхэг, Украйн, Монгол зэрэг улс орнуудын нэр хүндтэй усан будгийн мастерууд оролцсон юм.


Плэнерийн үеэр оролцогч уран бүтээлчид ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн эртний шашин, түүхийн уур амьсгалд уран бүтээлээ туурвиж, шинээр нээгдэх галерейд бүтээлүүдээ байршуулжээ.


Ийнхүү монгол зураачийн бүтээл Грекийн шинэ галерейн үзмэр болон үлдэж, Монголын дүрслэх урлагийн нэр хүндийг олон улсын тавцанд ахиулсан онцгой үйл явдал боллоо.