Цахим хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
  • By iuuadmin
  • 2025-10-31
  • No Comments

Цахим хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Нийгмийн ажлын тэнхмийн төгсөгчид болон суралцагч оюутнуудын харилцаа холбоог өргөжүүлэх, мэргэжлийн чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох зорилготой “Нийгмийн ажлын үйлчилгээ – Тулгамдсан асуудал”, “Сургуулийн нийгмийн ажил – Хүүхэд хамгаалал” сэдэвт цуврал цахим хэлэлцүүлэг 2025 оны 10-р сарын 30-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт:
• Д.Нарансүрэн (Өмнөговь, Ханбогд)
• Н.Уртнасан (Дундговь, Өндөршил)
• Ч.Номин-Эрдэнэ (Өвөрхангай)
• З.Отгонзаяа (Сэлэнгэ)
• Г.Отгонцэцэг (Булган)
• С.Наранбаяр (Нийслэлийн “Green Board” сургууль)
• Б.Энхбаатар (Нийслэлийн 51-р сургууль)

нар оролцож, нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал, сургуулийн нийгмийн ажлын чиглэлээрх бодит туршлага, сайн туршлага, тулгамдаж буй асуудлын талаар мэргэжлийн түвшний илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлэгт төгсөгч, оюутнуудын оролцоо өндөр байсан бөгөөд мэргэжлийн салбарын шинэ мэдээлэл түгээх, харилцан суралцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал ач холбогдол үзүүллээ.
Нийгмийн ажлын тэнхмээс хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон нийт төгсөгч, оюутан, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.