“Design Vitality Festival – 2025” Олон улсын бүтээлч наадам амжилттай зохион байгуулагдлаа
  • By iuuadmin
  • 2025-11-03
  • No Comments

“Design Vitality Festival – 2025” Олон улсын бүтээлч наадам амжилттай зохион байгуулагдлаа

Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдийг нэгэн талбарт нэгтгэсэн “Design Vitality Festival – 2025” Олон улсын бүтээлч наадам тав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.


Наадмын хүрээнд уламжлал ёсоор шилдэг оролцогчдыг тодруулж, дараах гол арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд:

• “Олон улсын эрдэм шинжилгээний хурал”
• “Тэнхлэг” уран бүтээлч багш нарын үзэсгэлэн
• “Дизайны шилдэг бүтээлийн үзэсгэлэн”


Бүтээлч салбарын хөгжил, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү наадамд дизайнер, архитектор, үйлдвэрлэгч, судлаач эрдэмтэн, урлаг дизайны шүүмжлэгчид, их дээд сургуулийн багш нар, оюутан залуус болон үндэсний брэндүүд өргөнөөр оролцлоо.

________________________________________

Наадмын гурав дахь өдрийн хүрээнд гадаадын судлаач, экспертүүдийн онлайн лекц амжилттай зохион байгуулагдав. Лекцийн зочноор:

• Доктор Супасумонд Сопачитватана
(Тайланд, Силпакорн Их Сургууль, Декоратив Урлагийн Факультет, Интерьер дизайны тэнхим)
– “Орчны график дизайн, чиглүүлэх систем (Wayfinding Systems) болон таних тэмдгийн дизайн (Signage Design)” сэдвээр илтгэл тавив.
• Маяа Чергол Липник
(Словени, Люблянагийн Дизайны Сургууль, Сежанагийн Дээд Сургууль)
– “Европын холбооны экспортын зах зээлийг үнэлэх бүтээгдэхүүний дизайн” сэдвээр шинэлэг, цогц судалгаанд суурилсан лекц өрнүүлэв.

________________________________________

Зохион байгуулагч байгууллагууд

Ерөнхий зохион байгуулагч:
• ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургуулийн Дизайны тэнхим
Хамтран зохион байгуулагч:
• МУБИС-ийн Дүрслэх Урлаг, Технологийн Сургуулийн Дизайны тэнхим
• ОУУБИС-ийн Инженер, Дизайн, Технологийн Сургуулийн Дизайны тэнхим
• Design Box Content
Дэмжигч байгууллагууд:
• Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
• Монголын ноос, ноолуурын холбоо
• Улаанбаатар дахь “Русский Дом” (РЦНК) төв

________________________________________

Таван жил дараалан амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү наадам нь Монголын бүтээлч салбарыг олон улсын тавцанд сурталчлах, шинэ хандлага, инноваци, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна.













br>