Академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шинэ ном хэвлэгдэн гарлаа
  • By iuuadmin
  • 2025-11-07
  • No Comments

Академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шинэ ном хэвлэгдэн гарлаа

Академич, Монгол улсын Төрийн соёрхолт, нэрт хэл шинжлэгч, ШУ-ны зүтгэлтэн Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан анхны цогц бүтээлийг хэвлэн гаргалаа.

Академич Б.Ринчений отгон шавь, Төрийн соёрхолт Ц.Шагдарсүрэн “Багшийнхаа нөмөрт жаран хоёр жил” нэртэй энэхүү бүтээлээ туурвисан нь багшийнхаа шавьтайгаа хамт өнгөрүүлсэн үнэ цэнтэй дурсамж, ховор түүхэн баримтууд болон шинжлэх ухааны эрдэм судлалын өвийг анх удаа нээлттэй хүргэж буйгаараа онцлог юм. Тус номд өмнө хэвлэгдэж байгаагүй архивын материал, түүхэн гэрчийн баримтууд багтсан нь судлаач, эрдэмтэн, оюутан, соёлын өв судлаачдад үнэтэй эх сурвалц болж байна.

Олон улсын Улаанбаатарын их сургууль уг бүтээлийг уламжлалт судалгааг шинэ эх сурвалцаар баяжуулсан, эрдэм шинжилгээний салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ажил гэж үзэж байгаа бөгөөд энэхүү ном хэвлэгдэн гарснаар их сургууль соёл, шинжлэх ухааны бүтээл туурвих чиглэлээр салбартаа тэргүүлэх алхам хийлээ.