РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
ОУУБИС-ийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “ХИЙМЭЛ ОЮУН БА МИНИЙ МЭРГЭЖИЛ” сэдэвт Ректорын нэрэмжит шилдэг илтгэл шалгаруулах оюутны эрдэм шинжилгээний уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Шилдэг илтгэл шалгаруулах уралдааны нэгдүгээр үе шат 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл 50 хоногийн турш үргэлжилж Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим, Бизнес удирдлагын тэнхим, Эдийн засгийн тэнхим, Дизайны тэнхим, Компьютер, мэдээллийн технологийн тэнхим, Эрх зүйн тэнхим, Нийгмийн ажлын тэнхим, Сувилахуйн тэнхим, Аялал жуулчлалын тэнхимийн нийт 71 оюутны 41 илтгэлийг хүлээн авсан болно.
Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 3-ны хооронд нэгдүгээр шатанд ирүүлсэн илтгэлийн сонгон шалгаруулалт явагдаж хоёрдугаар үе шатанд нийт 41 оюутны 21 илтгэл шалгарсан болно.
2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр шилдэг илтгэл шалгаруулах уралдааны хоёрдугаар үе шатны шалгаруулалтыг зохион байгуулж шилдэг илтгэлүүд тодорлоо.
Энэхүү шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам дэмжин хамтран ажилласан бөгөөд шүүгчээр ОУУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Д.Дуламсүрэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Чулуунгэрэл, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын математикийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, доктор Д.Отгонтуяа, Хууль зүйн дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн дарга, Ж. Амгалан, ОУУБИС-ийн Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн албаны судлаач, доктор Д.Билэгжаргал нар ажиллаа.
Тэргүүн байр:
Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш А.Мөнхжингийн удирдсан тус тэнхимийн 4 дүгээр курсийн оюутан Г.Гантуяа, М.Мөнхболор, Д.Анар нарын " Хиймэл оюун ухааныг ашиглан сэтгэц оношилгоо хийх өнөөгийн нөхцөл байдлыг судалсан нь" сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, 3000,000 төгрөгөөр
Дэд байр:
Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш А.Мөнхжингийн удирдсан тус тэнхимийн 4 дүгээр курсийн оюутан А.Халиун, Н.Атарсаруул, А.Марал нарын "AI зар сурталчилгаа нь хүний анхаарлыг татах танин мэдэхүйн үндсийг туршсан нь" сэдэвт илтгэл дэд байранд шалгарч өргөмжлөл, 2000,000 төгрөгөөр
Гутгаар байр:
Эрх зүйн тэнхимийн 2 дугаар курсийн оюутан Т.Зулсар, Ц.Анужин нарын "Хиймэл оюун ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа" сэдэвт илтгэл гутгаар байранд шалгарч өргөмжлөл, 1000,000 төгрөгөөр
Тусгай байр:
Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш А.Мөнхжингийн удирдсан тус тэнхимийн 4 дүгээр курсийн оюутан Б.Бадам, Х.Нямбаяр, Э.Ундармаа нарын "Хиймэл оюун ухааныг сэтгэл зүйн зөвлөгөөнд ашиглах боломж ба хязгаарыг судалсан нь" сэдэвт илтгэл, Эрх зүйн тэнхимийн 2 дугаар курсийн оюутан Х.Галдаваагийн " Автомат жолоодлогын эрин үе ба хууль эрх зүйн шинэчлэл" сэдэвт илтгэл тус тус тусгай байранд шалгарч өргөмжлөл, 500,000 төгрөгөөр шагнууллаа.
Оюутны эрдэм шинжилгээний уралдаанд идэвхтэй оролцсон нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье. Бүтээлч сэтгэлгээ, шинийг эрэлхийлсэн үзэл санаа бүхэн ОУУБИС-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно.
Та бүхний цаашдын суралцах үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, БАГШИЙН ХӨГЖЛИЙН АЛБА

