Англи хэлээр яригч орнуудын соёл сурталчлах өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
ОУУБИС-ийн Англи хэлний тэнхимийн оюутнуудын дунд Англи хэлээр яригч орнуудын соёл сурталчлах өдөрлөг 2025 оны 11-р сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Тус өдөрлөгийн зорилго нь Англи хэл суралцагч оюутан залууст Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон Америкийн Нэгдсэн Улс зэрэг орнуудын соёл, ёс заншил, ахуй амьдрал болон баяр ёслолын түүхийн талаарх мэдлэг олгох, мөн эдгээр орны өв уламжлалыг бүтээлч, сонирхолтой арга хэлбэрээр таниулан сурталчлах явдал байв.
Өдөрлөгийн хүрээнд дараах арга хэмжээнүүд боллоо:
• Оролцогч багуудын мэндчилгээ, үзүүлбэр
• Баярын онцлогийг харуулсан постер танилцуулах
• Талархлын баяр (Thanksgiving Day)-ийн түүхийн талаар англи хэлээр илтгэл тавих
• Тухайн орнуудын үндэсний хувцсаар гоёх
• Үндэсний хоол хийх, танилцуулах
• Оюутнуудын дунд өрнөсөн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн
Уралдаан, тэмцээний үр дүн:
Төрөл Байр эзэлсэн курс
• Үндэсний хоол хийх, танилцуулах уралдаан АХБО 4-р курс
• Thanksgiving баярын онцлогт постер уралдаан АХБО 1-р курс
• Thanksgiving Day-ийн түүхийн илтгэлийн уралдаан АХБО 3-р курс
• Багийн мэндчилгээ, үзүүлбэрийн уралдаан АХБО 2-р курс
Тэмцээнүүдийн үеэр оюутнууд англи хэлний ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, багийн хамтын ажиллагаагаа өрсөлдөөнт, эрч хүчтэй байдлаар харуулж, шүүгчид болон оролцогчдод гайхалтай соёлын солилцооны уур амьсгал бүрдүүлсэн онцлог өдөр болж өнгөрлөө.

