“Хүний эрх хамгаалагчийг хэн сайн мэдэх вэ?” илтгэлийн II шатны уралдаанд ОУУБИС-ийн оюутнууд тусгай байр эзэллээ
  • By iuuadmin
  • 2025-12-01
  • No Comments

“Хүний эрх хамгаалагчийг хэн сайн мэдэх вэ?” илтгэлийн II шатны уралдаанд ОУУБИС-ийн оюутнууд тусгай байр эзэллээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан “Хүний эрх хамгаалагчийг хэн сайн мэдэх вэ?” илтгэлийн уралдааны II шат 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, “Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан амжилттай зохион байгуулагдлаа.

Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн хамтран ажиллах хүсэлтийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль дээр илтгэлийн уралдааны I шатыг зохион байгуулж, шалгарсан илтгэгчид болох Хууль зүйн сургуулийн IV курсийн оюутан Э.Буянхишиг, Б.Алтанцэцэг нарын илтгэлийг II шатны уралдаанд тус тус илгээлээ.

Илтгэлийн уралдааны II шатанд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их Засаг олон улсын сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг их, дээд сургуулиудаас шалгарсан нийт 12 илтгэгч оролцсон юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баасанжав, Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хүний эрхийн зөвлөх, судлаач Б.Хишигсайхан нар ажиллаж, I, II, III байр болон тусгай байрыг шалгарууллаа.

ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн IV курсийн оюутан Э.Буянхишиг
“Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөхийн ач холбогдол” сэдэвт илтгэлээрээ амжилттай оролцож тусгай байр эзэлсэн бол,
оюутан Б.Алтанцэцэг
“Хүний эрх хамгаалагчийг тодорхойлох эрх зүйн асуудал” сэдэвт илтгэлээ хэлэлцүүллээ.

Мөн илтгэлийн уралдааны I шатыг дотооддоо амжилттай зохион байгуулж, II шатанд оюутан залуучуудаа идэвхтэй дэмжин оролцсон их, дээд сургуулиудын удирдлагуудад Хүний эрхийн үндэсний комиссоос талархал гардуулсан байна.